ОХУ-ын улстөрч хүүхэд насыг 30 нас хүртэл сунгахыг санал болгожээ

Өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг ОХУ-ын иргэд өргөн тэмдэглэж байгаа билээ. Тэгвэл мөн өнөөдөр болсон Төрийн Думын ээлжит хуралдааны үеэр Либерал ардчилсан намын удирдагч Владимир Жириновский хүүхэд насыг 30 нас хүртэл сунгахыг санал болгожээ.

Тэрээр "Хүүхэд насыг уртасгая: 30-аас доош насны бүх хүнийг хүүхэд гэж тооцох болно. Жириновский мөн 70-аас дээш насны хүмүүсийг ахмад настнуудын бүлэгт хамруулахыг санал болгосон байна.

Тэрээр үргэлжлүүлэн "Харин дунд үе бол хамгийн алтан үе. 35-аас дээш насны нөхдөө, хичээнгүйлэн ажиллаач! Та бүхэн бол бидний найдвар" хэмээн уриалжээ.

Путин 6 дугаар сарын 1-ний баяр ёслолын арга хэмжээний үеэр хүүхдүүд соёл урлагийн хөтөлбөрт оролцож, бэлэг авахаас гадна үе тэнгийнхэнтэйгээ харилцаж, олон зүйлийг сурч мэдэх боломжтой гэж онцолсон байна.

Эх сурвалж: Известия

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.