СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2021-06-01

🔴 LIVE: Монгол арт галерейд өмнө нь олонд үзүүлж байгаагүй үзмэрүүдийг дэлгэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол арт галерейд өмнө нь дэглэгдэж байгаагүй үзэсгэлэнгүүд гарч байна. Галерейн гурван давхарт "Монголчууд, Монгол орон" нэрт 1913 оны үеийн гэрэл зургийн үзэсгэлэн гарч байгаа бол хоёр давхарт "Дөрвөлжин дугуй арт" нэгдэлийн 10 гаруй уран бүтээлчийн маш нарийн хэмжээс бүхий сийлбэр бүтээлүүд дэлгэгдсэн байна.

"Монгол арт галерей"-н гүйцэтгэх захирал Н.Гүнчинсүрэн: Шинжлэх Ухааны Академийн Харьяа Түүх Угсаатны Зүйн Хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Оросын Угсаатны Зүйн Музейгээс эрхлэн зохион байгуулж буй "Монгол Орон Монголчууд" гэрэл зургийн үзэсгэлэн 5 сарын 29-нөөс эхлэн 6 сарын 4-нийг хүртэл "Монгол Арт Галерей"-д гарч байна. Уг үзэсгэлэнг "Гамма" гэрэл зургийн агентлаг, Улаанбаатар хотын музей хамтран зохион байгуулж байна. Монголчуудын урьд өмнө нь харж байгаагүй гайхалтай түүхэн гэрэл зургууд. Мөн хүмүүсийн эрэл сурал болоод байдаг "Монгол орон Монголчууд" түүхэн гэрэл зургийн цуврал цомог номнуудыг энэ үеэр хямдралтай худалдаалах юм байна. 

"SQUARE WHEEL" art нэгдэлийн 3 дахь уран бүтээлийн үзэсгэлэн . Нүүдэлчин ард түмний ахуй хэрэгслийг 10 дахин багасган маш нарийн аргаар урлагийн бүтээлийн хүрээнд урлаж хийсэн байгаа. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.