Финландын Ерөнхий сайд гэр бүлийнхээ өглөөний цайг татвар төлөгчдийн мөнгөөр ​​төлдөг

Финландын Ерөнхий сайд Санна Мариний гэр бүл татвар төлөгчдийн мөнгөөр хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг гэж орон нутгийн "Илталехти" сонин мэдээлжээ.

Үүнтэй харьцуулахад, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисте хүнсний хэрэглээнийхээ мөнгийг өөрөө төлдөг байна.

Тэгвэл Ерөнхий сайдын албанаас Санна Марин болон түүний гэр бүлийн өглөөний цай, хүйтэн хоолны зардлыг улсын орлогоос авах эрхтэй гэж мэдэгджээ.

340c2daea84e0dffb42abc3699c656d9

Үүний дээрээс, Ерөнхий сайдын гэр бүлийн хувийн нууцыг хамгаалахын тулд эдгээр худалдан авалтын баримтыг олон нийтэд дэлгэх боломжгүй гэжээ.

"Илталехти" сонинд мэдээлснээр уг тэтгэмжийн эрх зүйн үндэс нь маш их эргэлзээтэй аж.

Тус сонины зүгээс Ерөнхий сайдын албатай холбогдон, Санна Мариний хүнсний хангамжийг төрөөс төлнө гэсэн албан ёсны шийдвэрийн нотолгоог гаргаж өгөхийг хүссэн байна. Гэвч тэд одоогоор ямар баримт бичиг хүлээж аваагүй байгаа аж.

Эх сурвалж: Helsinki Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.