? LIVE: Б.Эрдэнэчимэг: Хэргийн газрын үзлэгийн баримтгүйгээр 20 жилийн ял оноож болохгүй
"Хэргийн газрын үзлэгийн баримт устсан байхад миний 18 настай хүүд 20 жилийн хорих ял оноосон нь шударга биш байна" хэмээн Б.Эрдэнэчимэг гэх эмэгтэй Сүхбаатарын талбайд суулт хийж байгааг шууд дамжуулан үзүүлье.
Б.Эрдэнэчимэг:
-Хэргийн газрын үзлэгийн баримт гэж байхгүй байгааг ЦЕГ-ын архивын баримт нотолдог. Гэтэл миний 18 настай хүүд 20 жил ял оноолоо. Талийгаачийн артер венийн судас тасарч, цочмог цус алдалтаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Цагдаагийн мэдүүлж байгаагаар талийгаач гэмтэл авснаас 2-3 цагийн дараа нас барсан гэсэн байсан. Ийм хэмжээний гэмтэлтэй хүн 2-3 цаг амьд байх уу? Цуг байсан хоёр залуугийн үгээр миний хүүг ялласан. Нэг гэрт өссөн, ах дүүгийн хоёр хүүхэд юу ч гэж мэдүүлж болно шүү дээ. Энэ бүхнийг дахин шалгаж өгөхийг ХЗДХ-ийн сайд болон ЦЕГ-ын даргаа шаардаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.