СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Имарт худалдааны төв худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнээ цахим бүртгэлд нэгтгэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө
Имарт хүнсний аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд төр засаг ч үүнд анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Тухайлбал, Швецарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Мал эмнэлэг гэрчилгээ”-г цахимжуулан, хянах системийг орон даяар хэрэгжүүлж эхэлжээ. Мал эмнэлэгийн ерөнхий газар нь энэхүү цахим сиситемийг хамгийн түрүүнд Имартын мах махан бүтээгдэхүүнд ашиглаж эхлээд байна. 
 
 
“Мал эмнэлэгийн гэрчилгээ”-г цахимжуулснаар тус дэлгүүрийн хэрэглэгч, үйлчлүүлэгчид худалдан авч буй мах махан бүтээгдэхүүнээ аль нутгийн гарал үүсэлтэй болох мэдээллийг авах бүрэн боломж бүрджээ. Үүнээс гадна хэрхэн хүнсэнд бэлтгэж, ямар шат дамжлагаар тээвэрлэж, дэлгүүрийн лангуун дээр ирсэн зэрэг бүх мэдээллийг харж худалдан авах давуу тал бүрдэж байгаа юм.
 
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.