Садар самуун асуудалд нэр холбогдсон шүүгч нарыг ёс зүйн хороо хэлэлцэж эхэллээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн шүүгч Б.Отгонбаатар нарт холбогдох ёс зүйн зөрчлийг Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар дөнгөж сая хэлэлцэж эхэлжээ. Ёс зүйн хорооны хуралд нэр бүхий гурван шүүгч өөрийн биеэр ирж оролцож байгаа болохыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба хэллээ. 

Дээрх шүүгчид 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт хууль бусаар биеэ үнэлэлт зохион байгуулсан гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа юм. 

Шүүхийн ёс зүйн хорооноос дээрх. Бид Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэрийг шууд дамжуулан хүргэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.