? LIVE:Нацу башёгийн шийдвэрлэх барилдаан
Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн 15 дахь буюу шийдвэрлэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 даваа, хоёр унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас 11 даваа, гурван унаатай Озеки Такакейшо, Эндо нар нэхэж байна.
Өнөөдөр /тавдугаар сарын 23-ны өдөр/ буюу башёгийн 15 дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл.
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-8/ - Маэгашира 1 Хокутофүжи /6-8/
- Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /7-7/ - Маэгашира 9 Шиманоуми /7-7/
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /6-8/ - Маэгашира 2 Тобизару /5-9/
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /6-9/ - Маэгашира 8 Цуругишо /4-10/
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /9-5/ - Комүсүби Митакеуми /9-5/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /12-2/ - Озеки Такакейшо /11-3/
Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Озеки Такакейшотой зургаа дахь удаагаа барилдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.