Тэрүнофүи Г.Ган-Эрдэнэ түрүүлэхэд ганцхан даваа хэрэгтэй

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн 13 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.  

ichinojo vs teruno 01 01 

13 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас 10 даваа, гурван унаатай Озеки Такакейшо, Эндо нар нэхэж байна. 

Башёг тэргүүлэгчид /2021.05.22/
Башёг тэргүүлэгчид /2021.05.22/

Өчигдрийн барилдаанд башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өөрийн нутаг нэгт Ичиножо А.Ичинноровоор ээлжит даваагаа авсан бол түүний араас нэхэж буй Озеки Такакейшо, Эндо нар хоорондоо учраа таарч Эндо давлаа. Ингэснээр Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэхэд ердөө ганцхан даваа үлдлээ. 

Өчигдөр /тавдугаар сарын 21-ний өдөр/ буюу башёгийн 13 дахь өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-7/ - Маэгашира 14 Чиёотайрюу /9-4/
  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /6-7/ - Маэгашира 15 Кайсей /7-6/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /6-7/ - Секиваке Таканошо /4-9/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /4-9/ - Маэгашира 12 Котоеко /7-6/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /8-5/ - Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /12-1/ 

Одоогийн байдлаар таван зиндаанд хүч үзэж буй монгол сумочдын даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл:

Макүүчи зиндаа

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12:1
Кирибаяма Б.Лхагвасүрэн 4:9
Хошорюү С.Бямбасүрэн 6:7
Ичиножо А.Ичинноров 8:5
Тамаваши Б.Мөнх-Оргил 6:7
Чиёошома Г.Мөнхсайхан 6:7

Жүрёо зиндаа

Азүмарюү С.Тодбилэг 2:9
Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:8
Миторюү Б.Төрболд 9:4
Дайшохо Ч.Шижирбаяр 7:6

Макүшита зиндаа

Хокүтэнкай Г.Сүхбат 2:5
Хокүсэйхо Э.Даваанинж 5:1
Сакигакэ Я.Баттүшиг 1:5
Тамашохо Э.Энхманлай 2:4
Ёүшояама Б.Анхбаяр 4:3
Дэванорюү Т.Тэмүүлэн 6:1
Xокүтомарү Н.Чинзориг 2:4

Санданмэ зиндаа

Саданохикари Д.Наранцогт 4:2

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 5:1
Сэнхо Жигүүр 7:0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.