СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Г.Тэмүүлэн: 3800 улс төрийн алба хаагч ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр томилогддог

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилжээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Монголын төр ийм байдлаар 30 жил явж ирлээ. Өнөөдөр 3800 орчим улс төрийн алба хаагч ямар ч хууль эрхзүйн хүрээнд томилж байсангүй. Мөн ямар ч хариуцлага, шийтгэл ногдуулж байсангүй. Нэг ёсондоо ямар ч шалгуур, шүүлтүүргүйгээр томилж иржээ. Үүнээсээ үүдээд төрийн алба улстөрийн золиос, завхралд хутгалдаж, авлига хээл хахуулийн үүр уурхай болдог. Мөн төрийн алба хаагчдын дур зорго, боловсролгүй байдал,
ёсзүйгүй байдал, хүнд суртал газар авч, сонгууль бүрийн дараа төрийн алба хаагчид халагдаж, солигдсоор 30 жил боллоо. Тиймээс бид Төрийн албаны тухай хуульд шинэчлэл хийж монгол төрийн босгыг өндөрсгөх гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Бид төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдад тавих шалгуурыг өндөрсгөсөн. Тухайлбал,
Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой байх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлээгүй байх, гэмт хэрэгт холбогдоогүй байх, гаж зуршил, сэтгэцийн өвчин эмгэггүй байх, зан төлвийн доголдолгүй хүнийг төрийн алба хаагчаар томилуулах заалт тусгасан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Сайд, дэд сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ЕТГ-ын дарга нарт тусгайлсан шаардлага тавьж байгаа юм.

Нэгдүгээрт, мэргэжлийн байх,
Хоёрдугаарт, тухайн салбартаа дөрвөөс доошгүй жил ажилласан байх,
Гуравдугаарт, төрийн албанд дөрвөөс дээшгүй жил ажилласан байх,
Дөрөвдүгээрт, шударга ёсыг хангасан, бие даасан хараат бусаар ажилладаг байх ёсзүйн хэм хэмжээг тусгаж өгсөн.

Мөн бүх шатны засаг дарга нарт тусгайлсан шаардлага тавьсан.

Тухайлбал,
Нэгдүгээрт, орон нутагтаа хоёроос доошгүй жил оршин суусан байх,

Хоёрдугаарт, төрийн албанд дөрвөөс доошгүй жил ажилласан байх,
Гуравдугаарт, шударга ёс, бие даасан байдлыг эрхэмлэдэг байх,
Дөрөвдүгээрт, томилгооны сонсгол хийдэг байх зохицуулалт тусгаж өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баримт
2 жилийн өмнө
138.68.49.85

http://dailynews.mn/?p=786

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.