СУМО ТОЙМ: Г.Ган-Эрдэнэ түрүүлэхэд гуравхан даваа хэрэгтэй
Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа, нэг унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байна. Харин түүний араас 10 даваа, хоёр унаатай Озеки Такакейшо, есөн даваа, гурван унаатай Эндо нар нэхэж байна.

Башёг тэргүүлэгчид /2021.05.21/
Өчигдөр /тавдугаар сарын 20-ны өдөр/ буюу башёгийн 12 дахь өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
- Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /6-6/ - Маэгашира 15 Кайсей /6-6/
- Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /6-6/ - Маэгашира 7 Такарафүжи /6-6/
- Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /5-7/ - Маэгашира 7 Точиношин /4-8/
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /3-9/ - Маэгашира 2 Тобизару /3-9/
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /8-4/ - Озеки Такакейшо /10-2/
- Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /11-1/ - Маэгашира 5 Оношо /6-6/
Өчигдөр дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдэээс башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа ээлжит даваагаа авлаа. Тэрээр Оношог тав дахь удаагаа давлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.