Озеки Асанояама "хэргээ хүлээлээ"

Японы мэргэжлийн сумо бөхийн Такасаго дэвжээний озеки Асанояама хорио цээрийн дэглэм зөрчсөн нь батлагдсан тул сумо бөхийн холбооноос нэн даруй арга хэмжээ авч нацу башёгийн дундаас хаслаа. 

Тэрээр Нацу башё эхлэхээс өмнө буюу сумо бөхийн холбооноос бөхчүүдэд хатуу хөл хорио тогтоосон үед хэд хэдэн удаа шөнийн цэнгээний газар наргиж цэнгэсэн талаар шуугиан гарч байлаа.

img 2f53a1023157caadab887bde9da4e7f188412

Тус сонинд мэдээлснээр онц байдал зарласан үеэр буюу дөрөвдүгээр сарын 30-ны шөнө 22:00 цагаас хойш Кагуразака дахь кабаре клубт туслахуудын хамт очсон болох нь зураг, бичлэгээр баталгаажсан байна. Мөн түүнчлэн нацу башё эхлэхийн өмнөхөн буюу тавдугаар сарын 7-ны шөнө дахин тус кабаре клубт ирсэн ч сэтгүүлчид байгааг анзааран зугтсан байна.  

Сумо бөхийн холбооноос Асанояамаг Нацу башёг цааш үргэлжлүүлэн барилдахыг нь хориглосон шийдвэр гаргасан бөгөөд башёгийн дараа түүнд чухам ямар шийтгэл оногдуулахыг шийдвэрлэхээр болсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.