Иргэн, ААН-үүдийг хаврын цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 22,23-ны өдрүүдэд "Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ" уриа доор Хаврын Их Цэвэрлэгээний ажил хийх гэж байна.
Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой юм.
Тиймээс Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага, дүүргийн иргэдээ "Хаврын Их Цэвэрлэгээ"-ний аянд идэвхтэй хамрагдахыг уриалж байна!
Таны ухамсар, хариуцлага Баянзүрх дүүргийг хоггүй болгоход чухал ач холбогдолтой!
#ХоггүйболГОЁ #Хоггүй_Баянзүрх

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.