СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Бат-Эрдэнэ: Зургаагаас дээш хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даахаар хуульд тусгалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаараа УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монголчууд бид малын удмын сангаа их ярьдаг ч хүнийхээ удмын санг хамгаалах асуудлыг орхидуулж иржээ. Энэ бол хар хайрцагны бодлого. Хэрэв төр энэ асуудлыг анхаарахгүй бол цус ойртолтын асуудал үүсэх эрсдэл үүсээд байна. Монгол улсын хэмжээнд баг хороон дотроо гэрлэх тохиолдол 85 хувьтай, аймаг дотроо 74 хувьтай байна. Энэ асуудал дээр төр хяналт тавьмаар байна. Бид санаачилсан хуулиандаа 7 долоон асуудал тусгасан. Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно. Үүнээс сэргийлэх үндсэн гурван арга байдаг. Нэгдүгээрт, Угийн бичиг хөтлөх. Хоёрдугаарт, Овог нэршлийн асуудал. Гуравдугаарт, Хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс гаргах" гэлээ.

1990 онд угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Нийт айл өрхийн тавхан хувь угийн бичиг хөтөлж байна. Өмнө нь бол хар хайрцагны бодлоготой байсан. Социализмын үед аймгийн төвүүд дээр л 9-10 ангийн сургуулиуд, арми, их дээд сургуулиуд байдаг байлаа. Хөдөлгөөн болгон өрнүүлэх ажлыг 2024 оноос  өмнө хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ.Иймээс Нэгдүгээрт, Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам нь угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзсэн. Хоёдугаарт,  Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол НХХЯ-нд нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон.. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. . Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Мөн гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (21)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.117.164

үнэн юм болов уу

Булган
2 жилийн өмнө
150.129.140.153

Заавал 6 хүүхэдтэй байж хамрагддаг нь ямар учиртай юм вэ.Монгол орон цөөхөн хүн амтай 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй бол одон өгдөг атлаа байр болохоор заавал 6 хүүхэд гээд ялгадаг нь ойлгомжгүй юмаа.Ядахдаа 4 ба түүнээс дээш гээч.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.85

6 huuhed bish 6 am bul yum bishuu.

Зочин
2 жилийн өмнө
103.57.92.141

6ам бүл гэж байншд 4 хүүхэдтэй өрх л гэсэн үгшдээ

Зочин
2 жилийн өмнө
202.179.21.220

Олон хүүхэдтэй гэж байхаар улсад ажиллаж татвар төлсөн байдлыг харж хөнгөлөлт үзүүлмээр юм 10-аас дээш жил ажилласан байрны урьдчилгаа байтугай татвар төлдөг иргэд зөндөө байгааш дээ татвар төлдөг иргэд нь төлдөггүй иргэдээ хэдий болтол тэжээж байх юм бээ. олон хүүхэдтэй ч улсад татвар төлдөггүй , халамж нэрээр маш олон төрлийн тэтгэмж авдаг хүмүүсийг л хөнгөлөлт урамшуулалд хамруулах бодлоготой байх юм.

зч
2 жилийн өмнө
103.229.121.248

МАН хан та нар наад балайрлаа болиоч ээ, ХАЛАМЖИЙН ЖЛЁ ОРОН БОЛЛОО үнэхээр маанаг юм аа

ЗОЧИН
2 жилийн өмнө
103.57.94.13

Хэдэн хүүхэдтэй байх нь хүний эрхийн асуудал. Ардчилсан нийгэмд эдийн засгийн хувьд тэгш эрх гэх ойлголт байдаггүй. Хөгшин коммунистууд малын тухай хууль санаачилж байх шив дээ. 6-гаас дээш тугалсан үнээнд саравч барьж өгнө гэвэл зохилтой.

Лхагва
2 жилийн өмнө
66.181.161.2

Ер нь улсад татвар төлөөд хэрэг байна уу.... Татвар төлж буй иргэддээ чиглэсэн арай амьдралд ойр бодлого юу байна

Цэнд
2 жилийн өмнө
64.119.21.73

Энэ нь ажил хийдэггүй,татвар төлдөггүй зүгээр л олон хүүхэдтэй гэр бүл засгаас бүх талаарх хөнгөлөлт урамшуулалтад хамрагдсаар байгаад зовохгүй,ажил хөдөлмөрийн үнэ цэнийг огт мэдрэхгүй хүмүүс олшрон доо.улсын бодлого зөв чиг ээ олсонгүй.татвар төлөх хэрэггүй гэж хэлмээр санагдлаа.үндс

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.135

Yamar erguu yum be. Ajil hiij tatvar tuldug hediigee suhruuleh geed yadchih yumaa.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.216

4хүүхэдтэй гэвэл бас өөр л байна шүү 6хүүхэдтэй айл тэр болгон 4 хүүхэдтэй айлаас бага байгаа бх шүү 4 хүүхэдтэй айлыг хамруулна гэвэл мөн ч сайхан бн да

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.52

Энэ орон сууцанд хамрагдмаар байна яаж хамрагдах вэ 7 хүүхэдтэй

Зочин
2 жилийн өмнө
103.10.22.19

Олон хүүхэдтэй айлыг баллах нь ээ. Гэр хороололоо л сайхан дэд бүтэцжүүлээд өгөөсэй. Олон хүүхдэд 2хон өрөө хүрэлцэхгүй. Ядуус л орон сууцанд амьдардаг гээ биз дээ. Гэр хороололыг дэд бүтэцжүүлэх дургүй бхий эрх баригчид. Оромж нэртэй агааржуулагч бхгүй өөрийн бизнесийг дэмжсэн байрандаа оруулах гээд бх юм.

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.4

Ажил хийж улсдаа татвар төлдөг хүмүүс рүүгээ чиглэсэн ажлуудыг тусгамаар юм. Насаараа ажиллаад байрны урьдчилгаа ч олж чадахгүы байгаа хүмүүс олон байгаа. Халамж арай л хэтэрч бна. Бид татвараа өгч ажилгүй хүмүүсийг халамжилмааргүй бна

Л.Мандахь
2 жилийн өмнө
59.153.112.194

Өө яасан аятайхан юм вэ.

Эээ
2 жилийн өмнө
66.181.161.89

За больж үз

Пабжи
2 жилийн өмнө
59.153.112.247

Зүгээр л урьдчилгаагүй болгочих хууль батлаач үнэн ялгаврлачих юмаа

Сда идэж бхаар өгч бсан дээр биз
2 жилийн өмнө
66.181.161.91

Сда идэж бхаар өгч бсан дээр биз. 20.30 н жил төрд зүтгээд майхан ч бхгүй хүмүүс байж л бдг. Энэ төрийн өмчит барилга бгууламжуудаа барьж түрээс зээл хөнглөлттэй үнээр зүтэгсэн нохойнууддаа өгмөөр бгаам.

Зочин
2 жилийн өмнө
66.181.180.238

Энэ л биш шүү хүүхдийнхээ мөнгөөр хооллоод хуруугаа хөдөлгөж үзээгүй хүмүүсийг төр яасан их ивээдэг юм үүний оронд ажилтай болго хүүхдүүд нь иймэрхүү хүмүүс болж хүмүүжвэл яана ирээдүй нь бүрхэг болдог юм бгаа биздээ

irgen
2 жилийн өмнө
66.181.161.2

hutsaj bhiin amidrald oirhon shiidver gargaachee huuhded eelgui honogiin hooloo yaay gj bj bas huuhded surguuli tsetserlegni hangaltgui bjiij ugsen baasnii chin 6huuhed ve erguu yumnuud amidralgui yum yrij bhiin

Enkhtuul
2 жилийн өмнө
66.181.161.49

goy bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.