Арын хашаанаасаа 100 гаруй тэсрэх бөмбөг олжээ

Номхон далайн өмнөд хэсэгт Соломоны арлуудын оршин суугч гэрийнхээ арын хашаанд нүх ухаж байгаад их хэмжээний дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олжээ. Нийслэл Хониарад амьдардаг эрэгтэйн хашаанаас дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсэрч дэлбэрээгүй үлдсэн 100 гаруй тэсрэх бөмбөг гарч ирсэн байна.

Эрэгтэй тэсрэх бөмбөг олсон даруйдаа Соломоны арлуудын эзэн хааны цагдаагийн хүчний Тэсрэх бодис устгах албанд дуудлага өгчээ. . Тэдгээр бөмбөгүүдийг аюулгүй газарт шилжүүлж салгахаар болжээ.

553

Энэ удаагийн үйл явдал нь Дэлхийн хоёрдугаар дайнд Номхон далайн арлын улсууд багагүй өртөж, мянга мянган тэсрэх бөмбөг хаяж байсныг гэрчилж байгаа юм. .

Энэ сарын эхэнд Хониарад дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг дэлбэрч, хоёр эрэгтэй амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Дайны дараа холбоотон орнууд UXO систем ашиглан тэсрэх бөмбөгүүдийг илрүүлж, аюулгүй болгосон ч бүрэн шалгаагүй нутаг дэвсгэр маш их үлджээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.