БИЧЛЭГ: Хятадын 71 давхар барилга савлан, гудамжинд үймээн самуун үүсжээ

БНХАУ-ын хамгийн өндөр барилгуудын нэг болох "SEG Plaza" өнгөрөгч мягмар гарагийн 13:00 цагийн үед савлаж эхэлсэн бөгөөд дотор нь байсан иргэд сандралдан барилгаас гарч, Шэньжэнь хотын төвд үймээн самуун үүсжээ.

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр мягмар гарагийн 14:40 цагийн байдлаар барилгыг битүүмжилсэн бөгөөд Онцгой байдлын албаны ажилтнууд шалгалт хийж эхэлсэн аж.

2000 онд баригдаж дууссан "SEG Plaza" цамхагт цахилгаан хэрэгслийн томоохон худалдааны төв болон төрөл бүрийн оффис байрладаг юм.

cf7613ffd1dd10578dc34dae1c396273

Футиан дүүргээс мөн мягмар гарагийн орой мэдэгдэл гаргаж, цамхаг дотор байсан бүх хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн бөгөөд барилга дахин савлаагүй гэдгийг дурджээ.

Дэлхийн хамгийн өндөр барилгуудын тав нь БНХАУ-д байрладаг бөгөөд үүний дунд дэлхийн хоёр дахь өндөр барилга болох 632 метр өндөртэй Шанхайн цамхаг багтдаг юм. Гэвч Хятадад барилга нурах тохиолдол тийм ч ховор үзэгдэл биш аж.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.