Самоа улс анхны эмэгтэй Ерөнхий сайдаа сонгов

Номхон далайн арлын жижиг улс болох Самоад урьд өмнө үзэгдээгүй улс төрийн драмын төгсгөл болж, иргэд нь анхны эмэгтэй Ерөнхий сайдаа сонгожээ. Фиаме Наоми Мата'афа нь хааны удмаас гаралтай бөгөөд тус улсын анхны Ерөнхий сайдын охин аж.

Гэвч тус улсын Дээд шүүхээс өнгөрөгч даваа гарагт эцэслэн шийдвэр гаргаж, Мата'афаг Ерөнхий сайд болсныг баталжээ.

Малиелегаои нь Ерөнхий сайдын албан тушаал хашсан хугацаагаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг юм. Гэвч энэхүү гэнэтийн ялалт нь 200 мянган хүн амтай Самоагийн ардчиллын шинэ үеийг авчирна гэж ажиглагчид үзэж байна.

 118137391 gettyimages 486519872 1

Өмнө нь тус улсад нэг л нам давамгайлдаг байжээ. Хүний эрхийг хамгаалах намын хэд хэдэн гишүүн намаасаа гарч, өөрсдийн сөрөг хүчин болох "FAST" намыг байгуулсан аж. Мата'афа энэ оны 1 дүгээр сард тус намд нэгдэн, тун удалгүй манлайлагчдынх нь нэг болсон байна.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.