Энэтхэг улсыг хүчтэй хар салхи дайрч, 24 хүн амиа алджээ

Арабын тэнгист дэгдсэн хүчтэй хар салхи өнгөрөгч даваа гарагт Энэтхэгийн баруун эрэгт хүрэн, 24 хүний аминд хүрчээ. Орон нутгийн эрх баригчид хэдэн зуун мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг түр зогсоох шаардлагатай болсон байна.

Энэтхэгийн Цаг уурын газрын мэдээлснээр хар салхи эхлээд Гужарат мужийг дайран, хүчтэй аадар бороо орж, салхины хурд цагт 165 км хүрсэн байна. Энэ үеэр тус мужийн 12 оршин суугч амиа алджээ.

Хар салхи цаашлан, Махараштра мужид хүрснээр зургаан хүн нас баржээ. Мөн Керала, Карнатака, Гоа мужуудад зургаан хүний ​​амь үрэгджээ.

10001

1000 (1)1

Энэтхэг улсад цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед уг аюулт хар салхины улмаас байдал улам дордож байна.

Түүнчлэн хар салхинаас болж замууд эвдэрсэн тохиолдолд коронавирусийн тусламжийн ажил удааширч, өвчтөнүүдэд шаардлагатай вакцин, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн амин чухал шугам тасарч болзошгүй юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.