Улсын залуу харцагууд допинггүй барилдааныг уриалж байна

Монгол түмний бахархал болсон Үндэсний бөхийн тамирчид сүүлийн жилүүдэд допинг буюу сэргээшийн төрлийн бодис хэрэглэж,  энэ нь допингийн шинжилгээгээр ил болсон тохиодлууд хэд хэд гарсан. Гэвч энэ нь нийт бөхчүүд бүгд сэргээш хэрэглэж,  хүч тамираа сэргээдэг гэсэн үг биш. Цөөн бөхийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан нийт бөхчүүдийн нэр хүнд унаж байна гэж залуу бөхчүүд харамсаж байна. 

Тиймээс үндэсний бөхийн залуу харцагууд санаа нэгдэж "бүх бөхчүүд допинг хэрэглэдэггүй" гэдгийг бөх сонирхогч түмэндээ таниулахын тулд монгол бөхийн түүхэнд анх удаа сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдаж байна. 

.

1621239389158

Улсын залуу харцагууд сайн дураараа допингийн шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний дээжийг нь БНСУ-руу илгээн шинжлүүлэхэд нийт 12 сая төгрөгийн зардал гарч байгаа ажээ. . Тиймээс “Хаан даатгал” компани эдгээр бөхчүүдийн допингийн шинжилгээний зардлыг гаргаж, дэмжлэг үзүүлсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.