LIVE: Хуульч Д.Буянжаргал: С.Эрдэнийн хүчингүй тамгаар СЕХ шийдвэр гаргасныг шүүх баталгаажууллаа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамгатай холбоотой шүүх хурал өндөрлөсөн. М.Тулгат даргатай АН-ын хуульч Г.Батбаярын мэдэгдсэнээр "С.Эрдэнийн тамга хүчин төгөлдөр гэдгийг шүүх тогтоолоо" хэмээн мэдээлсэн билээ.
Гэтэл О.Цогтгэрэл даргатай АН-ын хуульч Д.Буянжаргал "С.Эрдэнийн хүчин төгөлдөр бус тамгаар СЕХ шийдвэр гаргасан нь хууль бус гэдгийг шүүх сая тогтоолоо" хэмээн шүүхийн шийдвэрийг эрс тэс байдлаар тайлбарлаж байгааг та бүхэнд хүргэе.
Хуульч Д.Буянжаргал:
-С.Эрдэнийн намын тамга хууль ёсны гэдгийг түдгэлзүүлсэн шийдвэр үргэлжлээд явахаар боллоо. Тамганы үйлчлэл нь зогссон учир анхан шатны шүүх рүү маргаан буцлаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхээр боллоо. Гэхдээ энэ нь хэрэг эцэслэн шийдэгдсэн гэсэн үг биш.
-Нөгөө тал чинь өөр зүйл яриад байна шүү дээ?
-Энэ хугацаанд үйлчлэл нь зогссон байсан гэсэн үг. 2021 оны хоёрдугаар сарын 20-ноос хойш тамга нь хүчингүй болсон байсан гэдгийг өнөөдрийн шүүх хурлаар тогтоолоо. Хүчин төгөлдөр бус тамга ашиглан СЕХ-нд бүртгүүлсэн гэдгийг тогтоосон гэсэн үг. С.Эрдэнийн тамга хүчингүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.