LIVE: Хуульч Г.Батбаяр: С.Эрдэнийн тамга хүчин төгөлдөр гэдгийг шүүх тогтоолоо

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамгатай холбоотой шүүх хурал  өндөрлөлөө. Хуульч Г.Батбаярын мэдэгдсэнээр "С.Эрдэнийн тамга хүчин төгөлдөр" гэдгийг шүүх  тогтоожээ. 

Хуульч Г.Батбаяр: 

-Ардчилсан намын тамга тойрсон үл ойлголцол гарсныг бүх хүн мэдэж байгаа.

-Н.Алтанхуяг нар та нарын тамгыг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд хандсан шүү дээ? 

-. Ер нь энэ маргаан 2020 оны 11 сард намын Х их хурлыг хийхээс эхэлсэн. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул "Тамгаа өг" гэдэг шаардлагыг С.Эрдэнийн талаас тавьсан байдаг. Долоо хоногийн хугацаанд ямар ч хариу өгөөгүй. "Тамга байгаа" ч гэдэг юм уу хариу өгсөн бол шинээр авах нөхцөл үүсэхгүй байсан. Ямар ч хариу өгөөгүй тул УБЕГ-т хандан шинээр тамга авсан. Үүнийг л шүүх сая баталгаажууллаа. 

АН-ын дэд дарга О.Баасанхүү: 

-. УБЕГ-т С.Эрдэнийн нэр бүртгэлтэй байсан. Үүнийг шүүх дахин баталгаажууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.