LIVE: Сумо бөхийн шууд дамжуулалт /найм дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн найм дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.  

 184399207 3966476003472255 3941420925223783712 n 01 01

Долоон өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас зургаан даваа, нэг унаатай Озеки Такакейшо байгаа бол таван даваа, хоёр унаатай Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножо А.Ичинноров нарын 10 бөх нэхэж байна. Нацу башёгийн долоо дахь өдрийн барилдааны тойм болон таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр /тавдугаар сарын 16-ны өдөр/ буюу башёгийн найм дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /4-3/ - Маэгашира 7 Точиношин /2-5/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /5-2/ - Маэгашира 7 Такарафүжи /2-5/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /5-2/ - Маэгашира 9 Шиманоуми /4-3/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /2-5/ - Озеки Асанояама /4-3/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /2-5/ - Секиваке Такаяасү /5-2/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /7-0/ - Комүсүби Дайейшо /3-4/

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Комүсүби Дайейшотой зургаа дахь удаагаа учраа тааран барилдана. Хоёр бөхийн хувьд өмнө нь таван удаа учраа таарахад Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гурван удаад нь давж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.