LIVE: Сумо бөхийн шууд дамжуулалт /зургаа дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн зургаа дахь өдрийн барилдааныг шууд дамжуулж байна.  

HATSU basho LIVE 01 01 01 01 01 01 01 01

Таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлсэн хэвээр байна. Харин түүний араас дөрвөн даваа, нэг унаатай найман бөх байгаагийн дотор Тамавашиа Б.Мөнх-Оргил байгаа юм. Нацу башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр /тавдугаар сарын 14-ний өдөр/ буюу башёгийн зургаа дахь өдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /2-3/ - Маэгашира 13 Акисеяама /1-4/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /4-1/ - Маэгашира 12 Котоеко /3-2/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /3-2/ - Маэгашира 8 Эндо /4-1/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /1-4/ - Озеки Асанояама /3-2/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /5-0/ - Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /2-3/

 

Башёг тэргүүлэгч Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр нутаг нэгт Хошорюү С.Бямбасүрэнтэй анх удаа учраа тааран барилдана. 

Харин Кирибаяама Б.Лхагвасүрэн өнөөдөр Озеки Асанояаматай барилдах ба өнгөрөгч Хару башёд манай бөх Асанояамаг давж байсан билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.