Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.  

 HATSU basho LIVE 01 01 01 01 01

Дөрвөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Харин түүний араас гурван даваа, нэг унаатай 14 бөх байгаагийн дотор Ичиножо А.Ичинноров, Тамавашиа Б.Мөнх-Оргил нар багтаж байна. 

Өчигдөр /тавдугаар сарын 12-ны өдөр/ буюу башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /2-2/ - Маэгашира 12 Котоеко /3-1/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /3-1/ - Маэгашира 11 Котоновака /2-2/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /3-1/ - Маэгашира 5 Оношо /3-1/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-3/ - Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /1-3/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /4-0/ - Комүсүби Митакеуми /3-1/

Манай бөхчүүд болох Хошорюү С.Бямбасүрэн болон Кирибаяама Б.Лхагвасүрэн нар хоёр дахь удаагаа хоорондоо учраа тааран барилдаж Кирибаяама Б.Лхагвасүрэн давлаа. Мөн түүнчлэн башёг тэргүүлэгчид болох Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Комүсүби Митакеуми нар хоорондоо учраа таарч барилдахад Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.