Ж.Байден: Дэлхийн удирдагчдын тэн хагас нь АНУ-аас вакцины тусламж хүссэн

Дэлхийн удирдагчдын бараг тэн хагас нь Ерөнхийлөгч Жо Байдентай холбоо барьж, АНУ-аас коронавирусийн эсрэг вакцины тусламж хүсжээ.

Жо Байден АНУ-ын мужийн захирагч нартай хийсэн цахим уулзалтынхаа үеэр

Тэрээр аль улс орнууд тусламж хүссэнийг нэрлээгүй юм. Гэхдээ АНУ-д коронавирусийн вакцины илүүдэл үүсээд байгаа бөгөөд үүнийг дэлхийн бусад улс орнуудтай хуваалцах ёстой гэсэн шүүмжлэл олон улсад өргөн тархаад байгаа билээ. Тэр дундаа Энэтхэг зэрэг хүнд хэцүү нөхцөл байдалд орсон улс орнууд томоохон хэмжээний тусламж эрэлхийлж байгаа юм.

Ерөнхийлөгч Байден өнгөрсөн сард "АстраЗенека" вакцины 60 сая тунг бусад улс оронд тараана гэж амласан бөгөөд үүний дунд Энэтхэг улс багтсан билээ. Үүнээс өмнө Цагаан ордноос 4 сая тун "АстраЗенека" вакциныг хөрш Мексик, Канадад зээлээр олгож байгаагаа мэдэгдсэн.

хэдий ч "Бид бусад улстай хамтарч ажиллах болно. Вирусийн шинэ хувилбарууд гарсаар байгаа тул энэ ч мөн чухал асуудал" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.