Ц.Оюунгэрэл Ардчилсан намаасаа гарлаа
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл намаасаа гарч байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байсан нэр дэвшүүлэх ажиллагаа хууль бус болсон хэмээн үзэж, энэ хууль бус зүйлтэй эвлрэхгүйгээ мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ удаад намаасаа бүр гарч байгаа ажээ.
Тэрээр намаас гарах өргөдөлдөө:
"Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа гэдгээ дурдаад Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна" гэжээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.