Израйль болон Палестины талыг дэмжсэн жагсагчид зодолджээ

Ойрын хоногуудад Ойрхи Дорнодын байдал ноцтой болж, Израйль Палестины мөргөлдөөн олон улсын анхаарлын төвд ороод байна. .

Нью-Йорк хотын цагдаа нар жагсагчдыг тусад нь салгахыг оролдсон боловч тэд нэгийнхээ биед халджээ. Манхэттэн дүүрэг дэх Израйлийн консулын газрын урд жагсагчид цугласан байна. Тэдэн рүү хэсэг бүлэг этгээд орилж хашгачин дайрч, дургүйцлээ илэрхийлжээ.

3

Мөн Нью-Йоркийн өөр хэсэгт Палестиныг дэмжсэн илүү өргөн хүрээний жагсаал болж, Израйлийн эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн самбар, уриа барин жагсчээ. Хотод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж Израйлийн консулын албаны ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гэрт нь хариулсан гэж Times of Isreal хэвлэлд нийтэлсэн байна.

.

Эх сурвалж: Fox News

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.