СУМО ТОЙМ: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ээлжит даваагаа авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.  

HATSU basho LIVE 01 01 01

Гурван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй долоон бөх нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна. Харин бусад гурван озеки цолтон бүгд өвдөг шороодсон ба Озеки Асанояама хоёр ч унаад байна. 

Башёг тэргүүлэгчид /2021.05.12/
Башёг тэргүүлэгчид /2021.05.12/

Өчигдөр /тавдугаар сарын 11-ний өдөр/ буюу башёгийн гурав дахь өдөр дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /1-2/ - Маэгашира 11 Котоновака /1-2/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /3-0/ - Маэгашира 8 Эндо /2-1/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /2-1/ - Маэгашира 8 Цуругишо /1-2/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-2/ - Маэгашира 5 Оношо /3-0/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-3/ - Секиваке Таканошо /2-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /3-0/ - Маэгашира 2 Тобизару /1-2/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.