СУМО ТОЙМ: Манай бөхчүүд амжилттай барилдаж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдаан тун сонирхолтой явагдлаа.  

HATSU basho LIVE 011

Нацу башёг их аварга Хакухо М.Даваажаргал өнжсөн тул гол өрсөлдөөн озеки цолтнуудын дунд өрнөх нь дамжиггүй. Тэгвэл өчигдрийн барилдаанд Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээс бусад гурван озеки цолтон бүгд өвдөг шороодлоо. Хоёр өдрийн дараах байдлаар дээд зиндаанд есөн бөх нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байгаагийн дотор Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын манай гурван бөх тэргүүлж байна. 

Өчигдөр /тавдугаар сарын 10-ны өдөр/ дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /1-1/ - Маэгашира 10 Тэрүцүёоши /1-1/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /2-0/ - Маэгашира 9 Шиманоуми /0-2/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /2-0/ - Маэгашира 7 Такарафүжи /1-1/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-1/ - Маэгашира 6 Хиденоуми /1-1/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-2/ - Комүсүби Дайейшо /1-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /2-0/ - Маэгашира 1 Хокутофүжи /0-1/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.