LIVE: Сумо бөхийн Нацу башё /хоёр дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башёгийн хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.  

 HATSU basho TOIM 01 01

Нацу башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй манай зургаан бөхөөс Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй дөрвөн бөх давсан эхний өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр /тавдугаар сарын 10-ны өдөр/ дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /0-1/ - Маэгашира 10 Тэрүцүёоши /1-0/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /1-0/ - Маэгашира 9 Шиманоуми /0-1/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /1-0/ - Маэгашира 7 Такарафүжи /1-0/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-0/ - Маэгашира 6 Хиденоуми /0-1/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-1/ - Комүсүби Дайейшо /0-1/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /1-0/ - Маэгашира 1 Хокутофүжи /0-1/

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр маэгаширагийн нэгээс барилдаж буй Хоуктофүжитэй барилдах оноолттой байгаа ба урьд нь хоёр бөхийн хувьд долоон удаа учраа тааран барилдахад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн удаа давж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.