Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зуны башёг даваагаар эхлүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башё албан ёсоор эхэллээ.  

HATSU basho TOIM 011 

Ковид цар тахлын улмаас үзэгчгүйгээр зохион байгуулагдаж буй Нацу башёд их аварга Хакухо М.Даваажаргал барилдалгүй өнжиж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолтойгоор барилдаж байна.

Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан /0-1/ - Маэгашира 12 Котоэко /1-0/
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил /1-0/ - Маэгашира 9 Кагаяаки /0-1/
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров /1-0/ - Маэгашира 7 Точиношин /0-1/
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн /1-0/ - Маэгашира 4 Мёогирюу /0-1/
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн /0-1/ - Комүсүби Митакеуми /1-0/
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /1-0/ - Маэгашира 2 Мейсей /0-1/

Башёгийн эхний өдөр дээд зиндаанд барилдсан манай зургаан бөхөөс Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэрүүтэй манай дөрвөн бөх давлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.