Өнөөдөр эхлэх Нацу башёд 22 монгол бөх барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн зуны нацу башё өнөөдөр албан ёсоор эхэлнэ. 

HATSU basho TOIM 01 

Энэ удаагийн нацу башёг их аварга Хакухо М.Даваажаргал өнжиж байгаа бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрвөн жилийн дараа дахин озеки цолтойгоор барилдана. Ийнхүү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан 22 монгол сумоч таван зиндаанд хүч үзэхнээ. 

Өнөөдөр /тавдугаар сарын 9-ний өдөр/ дээд зиндаанд барилдах манай бөхчүүдийн оноолтыг танилцуулж байна. 

  • Маэгашира 11 Чиёошома Г.Мөнхсайхан - Маэгашира 12 Котоэко
  • Маэгашира 10 Тамаваши Б.Мөнх-Оргил - Маэгашира 9 Кагаяаки
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров - Маэгашира 7 Точиношин
  • Маэгашира 5 Хошорюү С.Бямбасүрэн - Маэгашира 4 Мёогирюу
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн - Комүсүби Митакеуми
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ - Маэгашира 2 Мейсей

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн хувьд өнөөдөр маэгаширагийн хоёроос барилдаж буй Мейсейтэй барилдах оноолттой байгаа ба урьд нь хоёр бөхийн хувьд хоёр удаа учраа тааран барилдахад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.