LIVE: Ц.Баатархүү: Бид зүгээр явж байгаа хүн дээр гүйж очиж, түлхэж унагахгүй

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:

- Гол нь халдвар, хамгаалалтын дэглэмээ мөрдөөд цөөн цөөнөөр нь оруулж байгаа.

-Цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан үйлдэл гарсан?

- Мэдээж та бүхэнд мэдээлэл олж, олон нийтийг мэдээллээр хангах нь чухал. Бид нар олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт хийх нь мөн чухал, бидний үүрэг. Үүнийхөө төлөө бид хоорондоо ойлголцоод явах ёстой.

-Цагдаагийн алба хаагчид үүрэг биелүүлж байна гээд хүний биед хүрч, түлхэх нь хэр ёс зүйтэй үйлдэл юм бэ?

-Би тухай сэтгүүлчийг буруутгаагүй. Аль алиныг нь хэлж байна. Цагдаагийн алба хаагчид хамгаалалтын бүс татаад зогсож байхад "орно, нэвтэрнэ" гэж дайраад байхаар харилцаа үүснэ.

-Хамгаалалт гаргаж, зам хааж боох тусам иргэдийн дунд бухимдал үүсгэж байна. Түүнийхээ оронд өлсгөлөн зарлаж байгаа гишүүдээ тарааж болдоггүй юм уу?

-Бид хууль бус өлсгөлөн, суулт зарлалаа гэж албан шаардлага, мэдэгдлээ хүргүүлсэн. Тэр хүмүүсийн гаргаж буй үйлдэлтэй холбоотойгоор олон нийтийн бөөгнөрөл үүсэхээс л сэргийлж ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.