БНСУ-ын бөх манай бөхийг өшиглөн дэвжээнээс хөөгдлөө

"Токио-2020" олимпын эрх олгох бөхийн төрлүүдийн хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн эрхийн тэмцээн явагдаж байна. 

Болгар улсын Софи хотноо энэ сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү тэмцээнд өнөөдөр манай дөрвөн бөх барилдаж байна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

97 кг жинд ОУХМ Ч.Алтангэрэл манайхны өнөөдрийн салхийг хагалж тэгшитгэлийн барилдаанд БНСУ-ын Сёо Мин Воныг 5:0-ээр илүүрхэж яваад торгуулиар цэвэр яллаа. Тус барилдааны үеэр БНСУ-ын бөх спортын бус авир гаргаж манай бөхийг өшиглөн хөөгдлөө. Ийнхүү эхний ялалтаа авсан Ч.Алтангэрэл 1/8 шигшээд Швейцарийн Самуэль Шеррертэй барилдана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.