Эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн нутгаар урсах Сэлэнгэ мөрөнг 4 дүгээр сарын 21-нд завиар гаталж явсан 10 хүн осолдож, 7 нь живсэн. .

Хөвсгөл, Орхон, Булган, аймгийн Онцгой байдлын газар, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын ЗДТГ, иргэд нийлэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат 50 настай, эрэгтэй, Рашаант сумын харьяат 32 настай, эмэгтэй, нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат 8 настай охины цогцсыг машин, завь, морь, дрон ашиглан, явганаар хүртэл эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг өнөөдрөөс зогсоожээ.   

176440065 3781928595248594 234013430509156186 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.