Кенийн сүмээс 500 кг жинтэй хонх хулгайлжээ

Кени улсын төв хэсэгт байрлах нэгэн сүмийн 500 кг жинтэй хонх нь өнгөрсөн долоо хоногт хулгайд алдагджээ. Сүмийн төлөөлөгчид иргэдийг эргэн тойрноосоо тус хонхыг эрж хайхыг уриалсан байна.

Нийслэл Найроби хотоос хойд зүгт орших Киамбу мужийн Виржин Мариагийн Ортодокс сүмд хулгай гарсан талаар орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдээлсэн аж. Түүнчлэн уг хонх алга болохоос долоо хоногийн өмнө тус сүмд хэд хэдэн хулгай гарчээ.

Иргэдийн зүгээс энэ явдлыг шүүмжлэн, цагдаа нарыг аюулгүй байдлыг хангахыг уриалж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.