ШУУРХАЙ: Д.Батгэрэл Ж.Алдо аваргыг тулаанд дуудлаа
Холимог тулааны UFC261 тулаанд гайхалтай тулааныг хийж ялалт байгуулсан монголын шилдэг тулаанч Д.Батгэрэл тулааны дараа хэвлэлийн бага хуралд жингийнхээ домгуудыг тулаанд дуудлаа.
Өнөө өглөө "Талын шуурга" хочит Д.Батгэрэл АНУ-ын К.Нативидадыг эхний үед хүнд цохилтоор буулган авсан тулааныг ЭНД дарж үзнэ үү.
Тэрээр тулааныхаа дараа хэвлэлийн бага хуралд юу ярьсныг тоймлон хүргэе.
Сэтгүүлч: Баяр хүргэе сайхан тулаан байлаа.
Д.Батгэрэл: Маш их баярлалаа.
Сэтгүүлч: Та зүүн гарын хүнд цохилтоороо дахин өрсөлдөгчөө унагалаа. Энэ таны дуртай техник үү?
Д.Батгэрэл: Би энэ цохилтоороо өмнө нь бас өрсөлдөгчөө унагаж байлаа. Энэ миний дуртай цохилт.
Сэтгүүлч: Та энэхүү цохилтыг төлөвлөж байсан уу? Эсвэл тухайн моментод цохилт хийхээр шийдсэн үү?
Д.Батгэрэл: Тухайн үеийн мэдрэмжээрээ хийлээ. Өмнө нь бол мэдээж нэлээд бэлдэж байсан л даа.
Сэтгүүлч: Таны дасгалжуулагч Брандон ковидийн нөхцөл байдлын улмаас тулааны үед тантай хамт байж чадсангүй. Энэ таны тулаанд нөлөөлсөн үү?
Д.Батгэрэл: Үгүй дээ. Би бэлтгэлээ сайн хангасан байсан болохоор дасгалжуулагчид маань ирээгүй ч тулаанд нөлөөлөөгүй ээ.
Сэтгүүлч: Үзэгчдийн өмнө тулалдах ямар байв даа?
Д.Батгэрэл: Үзэгчидтэй тулаан хийх нь маш сайхан. Үзэгчдээсээ маш их хүч авч байлаа.
Сэтгүүлч: Та дараагийн тулаанаа хэзээ хийх вэ? Ямар тулаанчтай тулалдахыг хүсэж байна?
Д.Батгэрэл: Би ойрын хугацаанд дахин тулалдмаар байна. Жозе Алдо, Шон Маллы гэх мэт жингийнхээ шилдгүүдтэй тулалдмаар байна.
Сэтгүүлч: Яагаад заавал Жозе Алдо, Шон Маллы гэж?
Д.Батгэрэл: Жозе Алдог би маш их хүндэлдэг. Өмнө нь аварга байсан. Түүний тулааныг үзэж өссөн учраас түүнтэй нүүр тулмаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.