UFC-д Монгол тулаанч өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагалаа

Холимог тулааны дэлхийн шилдэг UFC холбооны 261 тулаан дөнгөж сая болж өнгөрлөө. 

Тус тулаанд Монголын шилдэг тулаанч "Талын шуурга" хочит Д.Батгэрэл өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор буулган авлаа. Түүний өрсөлдөгч АНУ-ын К.Нативидад нь 11 тулаанд орж ес ялсан удаа ялахдаа таван удаад нь хүнд цохилтоор, гурван удаад нь өчиж, боох мэхээр өрсөлдөгчөө цаг дуусахаас нь өмнө ялж байсан шилдэг тулаанч байлаа. Манай Д.Батгэрэлийн хувьд найман тулаанд ялж, хоёр ялагдсан үзүүлэлттэйгээр өнөөдөр UFC холбоонд гурав дахь тулаанаа хийсэн юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.