С.Бямбацогт: Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал сонгуулийн хуулиа яаралтай өөрчлөх ёстой

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргасан. Уг дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн.

Гэвч сонгуулийн тухай хуулинд "Сонгууль болох тухайн жилд сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулахгүй байх" зохицуулалттай юм. Нэг үгээр, Ерөнхийлөгчийн сонгууль болох энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчилж болохгүй гэсэн үг.

Харин хуулиа өөрчлөхгүй юм бол Үндсэн хуулийн зөрчилтэй хуулиар сонгууль явуулж болохгүй юм.

Нэг үгээр аль аль талдаа хуулийн зөрчилтэй тулгарч байна. Уг асуудлаар Хууль зүйн байнгын хороон дарга С.Бямбацогт тайлбар хийхдээ,

-УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авбал маш богино хугацаанд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт хийнэ. Хүлээж авахгүй тохиолдолд ҮХЦ-ийн Их суудлын хуралдааныг хүлээнэ гэсэн юм.

Түүний энэ тайлбараас харвал, “сонгуулийн жилд сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй” гэх хуулийг зөрчиж, хуулинд өөрчлөлт оруулахаас өөр нөхцөл байхгүй ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.