А.Эрдэнэцогт: Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг шүүхэд өгсөн

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүн, хуульч А.Эрдэнэцогт өнөөдөр Ерөнхийлөгчийг төлөөлөн Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд хүлээлгэн өглөө.

Хуульч А.Эрдэнэцогт хэлэхдээ, “. Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмэн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж тайвнаар хийсэн жагсаалыг улс төржүүлсэн. Цаашид ч ийм үйл ажиллагааг төлөвлөж байхыг үгүйсгэхгүй гэх худал мэдээллийг зориуд тараасан. Үндэслэлгүй худал мэдээлэл тарааснаас хойш хоёр сар өнгөрсөн ч Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өөрийн хэлсэн үгийн үнэн зөвийг баталж нотлолгүй алга болсон” гэв.

Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх үйл ажиллагааг явуулаагүй гэдгээ нотолж, нэр төрөө сэргээлгэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн нэр дээр нэхэмжлэл гаргасан байна.

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх огцрохдоо 01 дүгээр сарын 21-ний өдрийн УОК-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал цуглааныг Ерөнхийлөгч зохион байгуулж, жагсагчдыг өдөөн хатгасан гэж мэдэгдсэнтэй тул ийнхүү ерөнхийлөгч баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд санаатайгаар тараасан гэж үзэн шүүхэд хандсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.