СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Техас мужийн "McDonald's" энэ сард 25 мянган шинэ ажилтан авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

АНУ-ын "McDonald's Corp" компани энэ сард Техас мужийн зоогийн газрууддаа 25 мянган шинэ ажилтан авахаар болсноо өнгөрөгч пүрэв гарагт мэдэгджээ.

Өнгөрсөн жил коронавирусийн цар тахлын улмаас АНУ-ын зоогийн газрууд хэдэн долоо хоногийн турш зөвхөн авч явах болон хүргэлтийн үйлчилгээг санал болгож байсан бөгөөд үйл ажиллагаа нь эргээд хэвийн болсны дараа "McDonald’s" компани 260 мянга орчим хүнийг шинээр ажилд авсан байна.

АНУ-д 14 мянга орчим түргэн хоолны газар эзэмшдэг энэхүү компани нь жил бүрийн зун улс орон даяар олон мянган шинэ ажилтныг ажилд авдаг бөгөөд ахлах сургуулийн сурагчид болон их сургуулийн оюутнуудыг ихээр татдаг байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.