Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо буюу Нэхмэлийн шар байрны дунд талбайд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/627 дугаар захирамжаар 2008 мкв газрыг “Мартагрийн” ХХК –д олгосон байдаг. Тус байршилд хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоолын хүрэлцээ муу байдгаас үүдэн оршин суугчдын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тус компанийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгож, ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих нөхцөлөөр хангаж өгөхийг тус албан хүсэлтээр уламжилж байжээ.
ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн гаргасан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар тус хорооны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, тус газарт ямар ч орон сууц барихгүй гэдгийг албан ёсоор хэллээ.
Иймд дүүргийн зүгээс тус байршилд ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол хийнэ хэмээн ХУД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.