Азийн АШТ-д манай гурван бөх жингээ тэргүүлэн барилдана

chindao 01 

Өнгөрсөн жил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ковидын улмаас цуцлагдсан ба энэ жил Киргизстан улсад зохион байгуулагдах болсон юм. Одоогийн байдлаар 30 орны 215 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд Узбекистан болон БНСУ хамгийн олон буюу эрэгтэй ес, эмэгтэй ес буюу нийт 18 тамирчин оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байна. Манай улсын тухайд МУГТ Д.Сумъяа, дэлхийн аварга С.Моллай тэргүүтэй эрэгтэй ес, эмэгтэй долоо буюу нийт 16 тамирчин оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. 

Монгол тамирчдын мэдүүлэг
Монгол тамирчдын мэдүүлэг

Манай тамирчдаас дэлхийн чансааны дагуу эрэгтэйчүүдийн -81кг жинг С.Моллай аварга, эмэгтэйчүүдийн -52кг жинг Л.Сосорбарам, эмэгтэйчүүдийн -57кг жинг МУГТ Д.Сумъяа нар тэргүүлэн барилдах бол бусад тамирчид маань ихэнх нь хэсэг тэргүүлэн барилдахаар байна. 

Энэ удаагийн хамгийн сонирхолтой барилдаан эрэгтэйчүүдийн -81кг жинд болох болов уу хэмээн таамаглаж байна. Учир нь Иран улсаас тивийн аваргадаа оролцох мэдүүлгээ өгөөд байгаа ба Монгол улсын нэрийн өмнөөс барилдаж буй С.Моллай аварга Иран тамирчинтай тулах магадлал тун өндөр байгаа юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.