Индонезид хөрсний гулсалт, үерийн улмаас 55 хүн амиа алджээ

Индонезийн зүүн хэсэгт их хэмжээний аадар бороо орсны улмаас хэд хэдэн гамшигт үзэгдэл тохиолдож, дор хаяж 55 хүн амиа алдан, олон мянган хүн гэр оронгүй болоод байгааг тус улсын Гамшгаас аврах агентлаг мэдээлэв. Одоогоор 40 гаруй хүн сураггүй алга болоод байгаа аж.

Аврагчид 38 хүний ​​цогцсыг гаргаж ирсэн бөгөөд дор хаяж таван хүн шархадсан болохыг орон нутгийн Гамшгийн агентлагийн дарга Ленни Ола мэдэгджээ.

Мөн гамшигт үерийн улмаас Индонезийн өөр нэгэн бүс нутагт 17 хүн амиа алдаж, дор хаяж 42 хүн сураггүй алга болсон гэж Гамшгийн аюулыг бууруулах үндэсний газраас мэдээлсэн юм. аж.

Эрх баригчид гамшигт нэрвэгдсэн газруудад гарсан хохирол, хохирлын бүрэн хэмжээний талаар үргэлжлүүлэн мэдээлэл цуглуулсаар байгаа гэлээ. юм.

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.