СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ИРГЭДИЙН ЦАГ: Хүүхдийн Паркийн газар дээр орон сууц, үйлчилгээний төв баригдах уу?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Олны нэрлэж заншсанаар Хүүхдийн парк гэх цэцэрлэгт хүрээлэнг 1991 оноос “Монголын Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” хэмээн нэрлэсэн ч үйл ажиллагаа нь доголдож, үе үеийн Нийслэлийн удирдлагын шийдвэрээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд газраас нь олгосоор ирсэн байдаг. Одоо Нийслэлийн төвд үлдсэн цор ганц ногоон байгууламж бүхий энэ газарт орон сууц барих барилгажилтын ажил явагдах гэж байна гэх мэдээлэл ард иргэдийн дунд түгэж, иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм.

ҮСАХ буюу Хүүхдийн паркийн газрын талбай анх 35,6 га байсан. Гэвч 2015 он хүртэлх хугацаанд нэр бүхий томоохон компаниуд хүүхдийн паркийн газраас хувьчилж авсаар, газар дээр нь барилга, ресторан, үйлчилгээний төвүүд сүндэрлүүлж, ажиллуулж байна. Гэтэл дахин сул үлдсэн ногоон байгууламж бүхий тус газарт барилга барихаар газрыг нь тэгшилж, модыг нь сугалж, барилга барих зураг төсөл хэдийнээ гарсан гэх мэдээллийг өгөөд байна.

ҮСАХ-ээс Паркийн газар дээр ямар нэгэн орон сууц, үйлчилгээний төв барихгүй. Хүүхдийн паркад хийх ажлын зураг төсөл дууссаны дараа нийтэд танилцуулна гэлээ. Гэвч АНУ-ын “PAU” архитектурын компанийн гаргасан зураг төсөлд энэхүү бүтээн байгуулалтын зарим хэсэг нь орон сууцны зориулалттай байна гэдгийг дурджээ. “Ulaanbaatar Village” нэртэй тус төсөл нь олон төрлийн барилга байгууламжтай цогц хотхон болох бөгөөд үзвэр, худалдаа үйлчилгээ, зугаа цэнгээний газруудаас гадна орон сууц, оффисын зориулалттай бүтээн байгуулалт босно гэдгийг тодорхой дурдсан байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.