Б.Хурц нар шүүхээс ял авсан тул Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар суллагдахаар болов
Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх явцдаа гүйцэтгэх ажлын хууль журмыг ноцтойгоор зөрчсөн гэм буруутай хэмээн тооцож, ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1 жил зургаан сар, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатад 1 жилийн хорих ялыг тус тус оноолоо.
Харин дээрх эрх бүхий хүмүүсийн шийдвэр тушаалаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа эрүүдэн шүүж, харгисаар тамлаж хэрэг хүлээлгэхэд гар бие оролцсон ТЕГ-ын гүйцэтгэх ажилтан Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр 2 жил, ШШГЕГ-ын ажилтан Ү.Отгонбаярт 1 жил хорих, О.Бямбажавт 6 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдууллаа.
Улсын Дээд шүүхийн шийдвэрээр Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутай хэмээн тооцсон тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар тун удахгүй суллагдахаар боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.