Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэхэд ганцхан даваа үлдлээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа 11 даваа, гурван унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний ард Озеки Такакейшо нарын гурван бөх 10 даваа, дөрвөн унаатай нэхэж байна.

Башёг тэргүүлэгчид /2021.03.27/
Өчигдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл.
- Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (7-7) - Маэгашира 11 Котошохо (1-5-8)
- Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-9) - Маэгашира 3 Мейсей (9-5)
- Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (8-6) - Маэгашира 16 Дайамами (8-6)
- Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (6-8) - Комүсүби Дайейшо (7-7)
- Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (7-7) - Секиваке Таканошо (7-7)
- Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11-3) - Озеки Асанояама (9-5)
Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Асанояама нар тав дахь удаагаа учраа тааран барилдах ба өмнө нь таарсан дөрвөн удаад Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ даваад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.