LIVE: Хагас шигшээ тоглолт Р.О.Сулливан : Б.Хавкинс
Мэргэжлийн снукер биллиардын шилдэг найман тамирчин өрсөлддөг "2021 Tour Championship" тэмцээний хагас шигшээ тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байна.
Ронни О Сулливан, Н.Робертсон, М.Селби нарын дэлхийн аваргуудаас гадна Б.Хавкинс шалгараад байлаа.
Урьд шөнө хагас шигшээ эхний тоглолтод 2010 оны дэлхийн дэлхийн аварга Нейл Робертсон дэлхийн гурван удаагийн аварга Марк Селбийг 10:3 харьцаагаар бут ниргэж финалд шалгараад байна.
Харин яг одоо дэлхийн зургаан удаагийн аварга домогт Ронни О Сулливан, Барры Хавкинстай тоглож байна. Хоёр тамирчны хувьд өмнө нь 18 удаа учраа тааран тоглоход 15 удаад нь Ронни аварга хожиж байлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.