LIVE: Сумо бөхийн хару башё шууд дамжуулалт /13 дахь өдөр/

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. 

np file 38306 01

12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Комүсүби Такаяасү 10 даваа, хоёр унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Асанояам нар есөн даваа, гурван унаатайгаар нэхэж байна. 12 дахь өдрийн барилдааны тойм болон таван зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Башёг тэргүүлэгчид /2021.03.25/
Башёг тэргүүлэгчид /2021.03.25/

Өнөөдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (5-7) - Маэгашира 10 Рюуден (6-6)
  • Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (7-5) - Маэгашира 7 Кагаяаки (5-7)
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-7) - Маэгашира 7 Точиношин (5-7)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (7-5) - Маэгашира 2 Хокутофүжи (7-5)
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-7) - Комүсүби Митакеуми (5-7)
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (9-3) - Озеки Шодай (7-5)

Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Шодай нар 13 дахь удаагаа учраа тааран барилдах ба өмнө нь тэд бие биенээ тус бүр зургаан удаа даваад байгаа юм. Хэрэв манай бөх давбал ирэх башёд озеки цолоо эргүүлэн авах бүрэн боломжтой болох юм. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.