Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ озеки цолоо авахад ганц даваа үлдлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн 12 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

138367591 423457818975951 6247015028534769893 o 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 01 

12 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Комүсүби Такаяасү 10 даваа, хоёр унаатайгаар ганцаараа башёг тэргүүлж байгаа бол түүний араас Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Асанояам нар есөн даваа, гурван унаатайгаар нэхэж байна.  

Башёг тэргүүлэгчид /2021.03.25/
Башёг тэргүүлэгчид /2021.03.25/

Өчигдөр дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

  • Маэгашира 9 Хошорюү С.Бямбасүрэн (7-5) - Маэгашира 12 Акисеяама (6-6)
  • Маэгашира 13 Чиёошома Г.Мөнхсайхан (5-7) - Маэгашира 8 Котоновака (4-8)
  • Маэгашира 6 Ичиножо А.Ичинноров (7-5) - Маэгашира 10 Мидорифүжи (4-8)
  • Маэгашира 4 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-7) - Маэгашира 1 Оношо (2-10)
  • Маэгашира 6 Тамаваши Б.Мөнх-Оргил (5-7) - Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (9-3)

 Бусад дөрвөн зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн явцын мэдээлэл:  

Жүрёо зиндаа

Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 5:7
Азүмарюү С.Тодбилэг 7:5
Миторюү Б.Төрболд 5:7

Макүшита зиндаа

Дайшохо Ч.Шижирбаяр 5:1
Сакигакэ Я.Баттүшиг 2:4
Тамашохо Э.Энхманлай 3:3 
Дайтэнма Н.Чинзориг 3:3
Ёүшояама Б.Анхбаяр 3:3

Санданмэ зиндаа

Дэванорюү Т.Тэмүүлэн 5:1
Саданохикари Д.Наранцогт 5:1

Жонидан зиндаа

Араүма Төртогтох 3:3

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.