LIVE: Хонгилын шүүхээр хэлмэгдсэн иргэн Б.Сарнай Сүхбаатарын талбайд суулт зарлав
Иргэн Б.Сарнай энэ сарын 22-нд "Хонгилын шүүх"-ээр орж хохирсон талаараа ярьсан байдаг. Тэрээр хохирогчдын хамтаар Монгол улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн юм.
Иргэн Б.Сарнай:
-Хонгилын шүүгч нарт дээрэмдүүлсэн болохоо сая мэдлээ. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Энхцэцэг миний компанийн өмч хөрөнгөтэй холбоотой хэргийг гурван удаа шийдсэн. Шүүгчээсээ татгалзья гэсэн хүсэлт болгоныг минь авч хэрэгсдэггүй байсан. Гэтэл Б.Энхцэцэг шүүгч нь хонгилын өмгөөлөгч Б.Баасанцогтоос авлига авдаг байсан юм байна. Улмаар би найман тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн. Ийм шүүгчээр шийдүүлсэндээ гомдолтой байна. Иймд би Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж байна хэмээн ярьж байсан юм.
Шаардлага өгөөд 48 цаг өнгөрсөн учир өнөөдрөөс Сүхбаатарын талбайд суулт зарлажээ. Маргааш шүүх хурал товлогдоод байгаа учир Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардлагын хариугаа өнөөдөр авмаар байна хэмээн өгүүллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.